shontko : Сvлжээнд Хэрэглэгддэг Тєхєєрємжvvд

Сvлжээнд Хэрэглэгддэг Тєхєєрємжvvд

Сvлжээнд Хэрэглэгддэг Тєхєєрємжvvд

Єндєр хурдтай буюу томхон хэмжээний (ямар ч гэсэн жижиг бизнес, гэрийн нєхцєлд Hub-аас бусад нь ашиглагдахгvй) сvлжээнvvдэд дараах тєхєєрємжvvд хэрэглэгднэ:

Тєхєєрємж

Ажиллах давхарга

Дохиог:

Hub

Physical layer

Бvх дохиог дамжуулна.

Bridge

Data Link layer

Data Link layer хаягаар нь шvvж нэвтрvvлнэ.

Switch

Data Link layer

Data Link layer хаягаар нь холбоно.

Router

Network layer

Network layer хаягаар нь чиглvvлнэ.

Brouter

Data Link & Network layer

Шvvж, чиглvvлнэ.

Gateway

Network layer

Network layer хаягаар нь чиглvvлнэ.

Hub - ирж байгаа дохионд ямар ч єєрчлєлт хийлгvйгээр зєвхєн дохионы хvчийг нь єсгєєд л цааш нь бvх боломжтой гаралт руу цацдаг. Єєрєєр хэлбэл Hub ашиглан холбосон сvлжээгээр дамжиж буй дохио болгоныг компъютер болгон єєрт нь зориулж ирсэн эсэхээс хамааралгvй хvлээж авч байдаг.

Loading ...

Hub.

Bridge - ихэвчлэн хоёр LAN-ын хооронд байрлаж, LAN тус бvр дотор нь тарж байх ёстой дохиог нєгєє LAN руугаа орохоос, Data Link layer хаягийг ашиглан сэргийлж байдаг, нэг ёсны филтер юм. Ингэснээрээ нийт сvлжээний ачааллыг багасгана.

Loading ...

Bridge.

Switch - bridge-тэй ижилхэн Data Link layer-т ажиллана, єєрєєр хэлбэл зєвхєн Data link давхаргын хаяг, протоколыг ойлгоно гэсэн vг. Гvйцэтгэдэг vvргээрээ bridge-тэй тєстэй боловч илvv олон давуу талыг агуулдаг. Switch нь ихэвчлэн 4, 8, 16, 31, 64 нvхтэй байна, тэдгээрт нь шууд компъютеруудыг, эсвэл Hub-нуудыг залгаж болдог. Bridge-ээс ялгарах онцлог нь бvх залгах нvхнvvд нь нэгэн зэрэг ажиллах чадвартай байдаг тул илvv хурдан ажиллагааг єгнє. Мєн switch нь яг тухайн эгшинд дохиог дамжуулах боломжгvй бол єєрийн санах ойд хадгалж байгаад боломжтой болохоор явуулах, дохионы алдааг шалгах, алдаатай дохиог устгах зэрэг олон vvрэгийг гvйцэтгэх чадвартай байна. Манайд бол нэг томхон их сургууль, пvvс компаниуд єєрсдийн тэнхим, тасаг болгонд байгаа LAN-уудыг нэг switch-д холбож ингэснээрээ дан hub-уудаас бvрдсэн сvлжээнээс илvv vр дvнтэй ажиллагаатай сvлжээ vvсгэж болно.

Loading ...

Switch.

Router - сvлжээний давхаргад ажилладаг, (нэрнээс нь харахад ч) дохиог очих ёстой газар нь очуулахын тулд ямар замаар явах вэ гэдэгийг нь шийднэ. Ethernet LAN-г єєр тєрлийн LAN (Token ring)-тай холбоход мєн хэрэглэгднэ. Зєвхєн Network (сvлжээний) давхаргад ажиллаж, зєвхєн тухайн давхаргын хаяглалт, протоколыг ойлгоно. Bridge, switch-ээс ялгарах єєр нэг онцлог нь, Router нь зєвхєн єєрт нь зориулсан Data link давхаргын хаяглалттай дохиог л хvлээн авч vздэг.

Loading ...

Router.

Brouter - Bridge, Router-ыг нэгтгэсэн тєхєєрємжыг ингэж нэрлэнэ, уг хоёр тєхєєрємжийн vvргvvдийг хамтад нь гvйцэтгэнэ.

Gateway - Ихэвчлэн єєр тєрлийн LAN-уудыг (Ethernet & Token ring г.м.) холбоход хэрэглэгднэ.

Loading ...

Gateway.

Эцэст нь нэмж дурдхад, эдгээр тєхєєрємжvvдийг vйлдвэрлэж байгаа пvvс болгон єєр єєрийн онцлогтой vйлдвэрлэж, эдгээрийн vйлдлvvдийг хавсран гvйцэтгэгч супер тєхєєрємжыг ихээр vйлдвэрлэдэг тул, зарим тохиолдолд хооронд нь ялгахад ч хэцvv болох vе бий. Ж: зарим пvvсийн router нь єєр пvvсийн bridge-тэй vvргээрээ ижилхэн байх гэх мэт..

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
mirage

coool

Зочин

fgbhjfig fhnt mghmnsd mnhkr mfhnibg kkk... za za its so soft and wonder

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)